images

Дэлхийн хамгийн өндөр настай эрэгтэй 112 насандаа таалал төгслөө

Б.Бадамзул

Анд нөхдийн мэдээ

2024-11-27


   Өнөө цагт амьдарч буй дэлхийн хамгийн өндөр настай эрэгтэй хэмээн өнгөрөгч дөрөвдүгээр сард Гиннесийн амжилтын номд орсон Английн иргэн Жон Альфрэд Тиннисвүүд 112 насандаа даваа гарагт таалал төгссөн байна. Энэ талаар ар гэрийнхэн нь "Буурай маань үр ач нарынхаа хязгааргүй хайр, дуу хөгжмөөр хүрээлүүлж байгаад энэ хорвоогоос буцлаа" гэжээ. Ж.Тиннисвүүд 1912 оны наймдугаар сарын 26-нд төрсөн бөгөөд 2020 онд Английн хамгийн өндөр настай эрэгтэйгээр тодорсон юм. Тэрбээр насан туршдаа хөлбөмбөгийн “Liverpool” багийн шүтэн бишрэгч байсан аж. Мөн 100 насныхаа төрсөн өдрийн өмнөхөн ахмадын асрамжийн газарт очсон бөгөөд тэр цагаас хойш жил бүр хатан хаан Элизабэтээс төрсөн өдрийн мэндчилгээ бүхий ил захидал авдаг байж байгаад сүүлийн жилүүдэд III Чарльз хаанаас авч байжээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.