“Huawei” компани “Mate 70” загварын гар утсаа танилцууллаа
Анд нөхдийн мэдээ
2024-11-27
Хятадын ухаалаг гар утас үйлдвэрлэгч “Huawei” компани өчигдөр “Mate 70” загварын гар утсаа танилцууллаа. Шинэ гар утас нь тус компанийн хөгжүүлсэн “HarmonyOS Next” үйлдлийн систем болон чиптэй гэнэ. Мөн хиймэл оюун ухааны чадвар нь илүү сайжирч гэрэл зураг, бичлэг янзлах, гар утасны дуудлагыг тэр даруйд нь орчуулах, дэлгэц рүү харж буй танихгүй хүмүүсийг таньдаг болжээ. “Huawei” шинэ үйлдлийн систем боловсруулснаар яг л “Apple” компанийн iOS шиг зөвхөн өөрийн гар утасны шинэ экосистемд тохирох аппликэйшнийг суулгадаг болж байгаа буюу “Android” үйлдлийн системд зориулсан программыг дэмжихээ больсон байна. “Mate 70”-ийн үнэ 5499 юань буюу 760 орчим доллароос эхэлж байгаа бөгөөд цахим дэлгүүрээрээ дамжуулан гурван сая урьдчилсан захиалга авчээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.