images

Дэлхийн банк сумын эмнэлгүүдэд түргэн тусламжийн машин өгөв

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2024-11-27


   Дэлхийн банкнаас эмнэлгийн зориулалтаар бүрэн тоноглосон түргэн тусламжийн 75 автомашиныг манай улсад нийлүүлэх төсөл хэрэгжүүлж байгаа билээ. Эхний ээлжийн 20 автомашиныг өнгөрсөн аравдугаар сард сумдын эрүүл мэндийн төвүүдэд өгсөн бол хоёрдугаар ээлжийн 24 автомашиныг өнгөрөгч долоо хоногт Баянхонгор, Булган, Говь-Алтай, Дорнод, Дундговь, Завхан, Сэлэнгэ, Хэнтий, Өмнөговь аймгийн сумдын эрүүл мэндийн төвүүдэд хүлээлгэн өгчээ. Үлдсэн гуравдугаар ээлжийн машинуудыг энэ ондоо багтаан бусад алслагдсан суманд өгөхөөр төлөвлөсөн байна. Машин гардуулан өгөхдөө Дэлхийн банкны суурин төлөөлөгчийн орлогч Хосэ Диас Санчэс "Эдгээр автомашин нь туулах чадвар сайтай, Монгол орны эрс тэс цаг агаарын нөхцөлд зориулан тусгайлан тоноглогдсон" хэмээн онцолжээ. 

 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.