images

Бангладешийн алдартай бизнесмэн эмэгтэй Монголын өргөмжит консулаар дахин томилогдлоо

Б.Бадамзул

Чихэнд чимэгтэй

2024-11-27


   Бангладешийн энтрепренер эмэгтэйчүүдийн холбоог үүсгэн байгуулагч, ерөнхийлөгч, алдартай бизнесмэн эмэгтэй Насреен Фатмема Ауал Монголын өргөмжит консулаар томилогдлоо. Монгол улсын өргөмжит консулын тухай журамд зааснаар өргөмжит консул нь хүлээн авагч, эсвэл манай улсын иргэн, аль ч орны төрийн байгууллагад ажилладаггүй хүн байх ёстой бөгөөд Гадаад харилцааны сайд томилгоог шийддэг. Н.Ауал нь Бангладешийн алдартай улс төрч, бизнесмэн, Үйлдвэрлэл, арилжааны танхимуудын холбооны ерөнхийлөгч, Үндэсний намын дэд дарга асан Абдул Ауал Минтоогийн эхнэр ажээ. Тэрбээр 2008 онд анх удаа Монголын өргөмжит консулаар томилогдсон юм.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.