images

Үндсэн хуулиа өрх бүр дээдлэн залах тогтоол хэрэгжиж эхэллээ

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2024-11-27


   Монгол улс Анхдугаар үндсэн хуулиа баталсны 100 жилийн ойд зориулсан УИХ-ын хүндэтгэлийн хуралдаан өчигдөр болж, Үндсэн хуулиа өрх бүр дээдлэн залах тогтоол албан ёсоор хэрэгжиж эхэлснийг мэдэгдлээ. УИХ-аас энэ сарын 21-ний өдөр “Үндсэн хуулиа дээдлэн залах тухай" 43 дугаар тогтоолыг баталсан билээ. Уг тогтоолд төрийн бүх байгууллага, Монгол улсын хилийн чанадад ажиллаж байгаа Дипломат төлөөлөгчийн газар, иргэн бүр Үндсэн хуулиа дээдлэн залах, судлан мэдэх уриалгыг тусгажээ. Мөн Үндсэн хуулийн агуулга, улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, хүний эрх, эрх чөлөөний ойлголтыг бүх түвшний боловсролын байгууллагын сургалтын агуулгад тусган, түгээн дэлгэрүүлэхийг Засгийн газар болон холбогдох бусад төрийн байгууллагад даалгаж, тайлбарлан таниулах, сурталчлахыг хэвлэл мэдээллийн байгууллагуудад уриалсан юм.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.