images

Дундговийн найрагч А.Лхагва "Болор цом"-ын эзэн боллоо

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2024-11-26


   Оны шилдэг шүлэг шалгаруулах “Болор цом” яруу найргийн наадмын тэргүүн байранд Дундговь аймгийн Дэрэн сумын харьяат А.Лхагва "Морин хуурын хэл" шүлгээрээ шалгарлаа. Тэрбээр их зохиолч Д.Нацагдоржийн болон Монголын зохиолчдын эвлэлийн шагналт яруу найрагч юм. Харин дэд байранд Л.Торой, гуравдугаар байранд Н.Батболд шалгарсан бол яруу найрагч Ч.Ууганбаяр, Д.Нямдорж нар айргийн тавд багтаж, тусгай байрын эзэд болжээ. "Болор цом 42" наадмын урьдчилсан шатанд 201 хүн бүртгүүлж, 198 найрагч шүлгээ ирүүлснээс хоёрдугаар шатанд 28 найрагч тунаж үлдсэн билээ. Улмаар сүүлийн шат өнөөдөр Улсын филармонийн танхимд болж шат шатны шалгаруулалтаар ийнхүү шилдгүүдээ тодруулжээ. Энэ жилийн "Болор цом"-ын эзэн А.Лхагва нь Дундговь аймгийн “Хотол чуулган” сониноос ажлын гараагаа эхэлж “Ардын эрх”, "Засгийн газрын мэдээ" сонин, “МОНЦАМЭ” агентлагийн Дундговь аймаг дахь сурвалжлагчаар ажиллаж байжээ.

Гэрэл зургийг: Mongolia Press

 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.