images

Нийслэлийн зам талбайг өнөөдөр 1128 үйлчлэгч цэвэрлэж байна

Б.Бадамзул

Чихэнд чимэгтэй

2024-11-26


   Нийслэлийн есөн дүүргийн нийтийн эзэмшлийн зам талбайг өнөөдөр 40 орчим байгууллагын 1128 үйлчлэгч, 185 тусгай зориулалтын техник хэрэгсэл ашиглан цэвэрлэж байгаа талаар НЗДТГ-аас мэдээллээ. Тэд урд шөнө бэлэн байдалд хонож цас орж эхэлснээс хойш ажиллаж байгаа юм. Мөн өнөөдрийн 12 цагийн байдлаар халтиргаа үүсэхээс сэргийлж 635.5 тонн давс, 10 тонн дайрга, 57 тонн бодис цацжээ. Иймд аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийг орчныхоо 50 метр газрын цасыг дагтаршихаас өмнө цэвэрлэхийг НЗДТГ-аас уриалав.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.