images

Цөлжилттэй тэмцэх Монгол, Хятадын хамтын ажиллагааны төв байгуулж байна

Б.Бадамзул

Чихэнд чимэгтэй

2024-11-26


   Хятадын Наннинь хотноо болж буй Дэлхийн ойн аж ахуйн хөгжлийг дэмжих бага хуралд Монгол улсын ерөнхийлөгчийн зөвлөх Б.Жавхлан оролцлоо. Тэрбээр 2021 онд НҮБ-ын индэр дээрээс ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн зарласан “Тэрбум мод” үндэсний хөтөлбөрийн талаар танилцуулж, уг санаачилгад Хятад улс хамтрахаар болсныг мэдэгдсэн бөгөөд энэ санаачилгын хүрээнд Цөлжилттэй тэмцэх Монгол, Хятадын хамтын ажиллагааны төвийг байгуулж байгааг мөн зарласан байна. Өнгөрөгч бямба гарагт эхэлсэн тус бага хуралд 1100 гаруй компани оролцож байгаа аж. Хятад улс цөлжилтийг бууруулахын тулд тарьсан модоороо дэлхийд тэргүүлдэг. Тухайлбал, 87.6 сая га талбайг таримал ой болгосон нь нийлбэр дүнгээрээ дэлхийд хамгийн том нь юм. Тус улс ойжуулах ажлыг дэмжиж өнгөрсөн онд 1.28 их наяд доллар зарцуулсан нь 100 сая фермерчин өрх, ойн салбарын 60 сая ажилчинд үр шимээ өгсөн байна. Хуралд оролцсон Шинэ Зеландын Тэргүүлэх үйлдвэрлэлийн дэд сайд тус улсын гадагш гаргадаг түлээний 90 хувийг Хятад улс худалдан авдгийг онцолжээ. Бага хуралд оролцогчид нийт 2.68 тэрбум долларын үнийн дүн бүхий 35 гэрээ байгуулснаар Ойн салбарын хөгжлийг дэмжих бага хурал өндөр үр дүнтэй өндөрлөсөн байна.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.