Н.Мишигсүрэн Монголын анхны гавьяат хоккейчин боллоо
Чихэнд чимэгтэй
2024-11-26
Их эзэн Чингис хааны мэндэлсний 862 жилийн ойн энэ өдөр 41 настай, хоккейчин Н.Мишигсүрэн МУГТ боллоо. Ийнхүү Монголын анхны гавьяат хоккейчин болж буй тэрбээр Уулын баяжуулах “Эрдэнэт үйлдвэр”-ийн "Хангарьд”, Дархан-Уул аймгийн "Дархан", “Шарын гол" багт довтлогч, багийн ахлагч байсан юм. Мөн шайбтай хоккейн улсын шигшээ багт 17 жил тоглохдоо 11 жилд нь ахлагчаар ажиллаад өнгөрсөн онд зодог тайлсан билээ. Тэрбээр 2018 онд Филиппинд, 2019 онд Малайзад болсон шайбтай хоккейн “Challenge Cup” ААШТ-д түрүүлснээс гадна дөрвөн удаа хүрэл медаль авчээ. Тэрбээр Монголын хоккейн спортын бүх дээд амжилтыг эзэмшдэг аж. Сонирхуулахад, түүний хүү М.Чинзолбоо хоккейн тамирчин болж өнгөрсөн онд Монголд болсон 17-оос доош насны "Challenge Cup" тэмцээнээс хүрэл медаль хүртсэн байна.
Нүүр зургийг Otgontsagaan Jugder фэйсбүүк хуудаснаас авав.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.