Хилчдийн дундаас анхны малын Гавьяат эмч тодорлоо
Чихэнд чимэгтэй
2024-11-26
Монгол улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх анхдугаар үндсэн хуулиа баталж, Бүгд найрамдах улсаа тунхагласны түүхт 100 жилийн ойг тохиолдуулан өнөөдөр төрийн дээд цол, одон, медаль хүртээлээ. Энэ дундаас хилийн цэргийн бэлтгэл дэд хурандаа цолтой, малын эмч Содномын Наранбат Гавьяат малын эмчээр тодорч, Монгол улсын Ерөнхийлөгчөөс цол тэмдгээ гардаж авлаа. Өмнөговь аймгийн уугуул тэрбээр 50 жилийн өмнө Хөдөө аж ахуйн дээд сургуулийг төгсөж, Өмнөговь аймгийн Мал эмнэлгийн газарт ажлын гараагаа эхэлж байжээ. Улмаар Хил хамгаалах байгууллагын хилийн отрядад анхны малын эмчээр томилогдон 40 гаруй жил ажиллажээ. Одоо тэрбээр “Өгөөмөр Адимон” ХКК-ийн захирлаар ажиллаж буй.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.