images

Монголын сагсчид оюутны ДАШТ-ээс хүрэл медаль хүртэв

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2024-11-26


   БНХАУ-ын Шямэнь хотноо өнгөрөгч амралтын өдрүүдэд болсон 3х3 сагсан бөмбөгийн оюутны дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс Монголын сагсан бөмбөгчид хүрэл медаль хүртлээ. Тус тэмцээнд манай улсыг төлөөлж “Мон-Алтиус” дээд сургуулийн А.Батхуяг, Б.Алтангэрэл, У.Чингүүн, Л.Авирмэд нарын тамирчид Гавьяат дасгалжуулагч С.Тулгын удирдлага дор оролцсон байна. Тэд тэмцээнд Уганда, Эквадор, БНХАУ-ын багийг хожиж, медалийн болзол хангасан байна. Тус тэмцээнд эрэгтэй, эмэгтэй тус бүр шилдэг 12 баг тив бүрээсээ шалгаран оролцсон бөгөөд Монголын баг Азийн оюутны аварга шалгаруулах тэмцээнээс мөнгөн медаль хүртсэн амжилтаар эрхээ авчээ. Энэ удаагийн ДАШТ БНХАУ-ын Хуачиа их сургуулийн кампус дотор болж, Литвийн оюутны баг түрүүлж, Франц мөнгөн медаль хүртсэн юм. Сонирхуулахад, Монголын баг ирэх оны долоодугаар сард Герман улсад болох Дэлхийн оюутны Универсиад наадамд оролцох эрхтэй болсныг Биеийн тамир спортын улсын хороо мэдээлэв.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.