images

Францад гарсан Чингис хааны тухай үзэсгэлэн Европын шилдгээр шалгарлаа

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2024-11-26


   Францын алдарт "Historia" сэтгүүлээс 2024 оны шилдэг түүхэн ном, түүх уншигч, жүжиг, комик зураг, үзэсгэлэн, дэлгэц, инновац зэрэг найман номинацийн эзнийг тодрууллаа. Тус сэтгүүл нь 1909 оноос түүхийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж, 2010 оноос үзэсгэлэн, кино, шоу урлаг зэрэг салбарт шилдгүүдийг урамшуулах зорилгоор нэрэмжит шагналаа гардуулж эхэлжээ. Шагналыг салбарын нэр хүндтэй шүүгчдийн бүрэлдэхүүн "Historia" сэтгүүлийн редакцтай хамтран шүүдэг бөгөөд энэ жилийн "Шилдэг үзэсгэлэн" шагналыг Францын Нант хотноо дэлгэгдсэн “Чингис хаан:Монголчууд дэлхийг өөрчилсөн нь” үзэсгэлэн хүртжээ. Энэ талаар "Чингис хаан" музей цахим хуудсаараа дамжуулан мэдээлсэн бөгөөд шүүгчид "Монголын эзэнт гүрний үеийн тухай Франц төдийгүй Европт гарсан хамгийн чухал үзэсгэлэн" хэмээн онцолсныг дурджээ. “Чингис хаан:Монголчууд дэлхийг өөрчилсөн нь” үзэсгэлэн 2023 оны 10 дугаар сарын 14-нд дэлгэгдэж, энэ оны тавдугаар сарын 5 хүртэл долоон сарын хугацаанд Францын Нант хотноо гарсан юм. Үзэсгэлэн дэлгэгдсэн хугацаанд нийт 200 мянга гаруй үзэгч зорин очсоноос гадна, каталог нь хэд хэдэн удаа хэвлэгдэж байжээ. Харин Улаанбаатар хотод энэ оны долдугаар сараас эхлэн сар орчим хугацаанд дэлгэгдсэн юм. Тэгвэл энэ амжилтын залгамж болгож, үзэсгэлэнг 2025 оны гуравдугаар сард Чехийн Прага хотноо, 2026 оны 10 дугаар сард Берлин хотноо дэлгэхээр болсон байна.

 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.