Байгалийн түүхийн музейн сэргээн засварлагчид АНУ-д мэргэжил дээшлүүлэв
Чихэнд чимэгтэй
2024-11-25
Байгалийн түүхийн музейн палеонтологийн сэргээн засварлагч Т.Цолмонбаатар, Б.Батболд нар АНУ-ын Лос Анжелес хотын Байгалийн түүхийн музей, "La Brea Tar Pits" цогцолборт мэргэжил дээшлүүллээ. Тэд 20 хоногийн хугацаанд палеонтологийн олдворыг олон улсын стандарын дагуу цэвэрлэх, хадгалах, үзэсгэлэнд бэлтгэх сургалтад хамрагдаж, дадлага хийхдээ палеонтологийн олдворын 3D хувилбарыг цутгах, хэвлэх, хуулбар хийх ажиллагаанд суралцан мөстлөгийн үеийн малтлагын үйл явц болон лабораториудын үйл явцтай танилцжээ. Монгол мэргэжилтнүүд Монголын динозавр судлалын хүрээлэнгийн тэтгэлэгт хөтөлбөрийн дагуу АНУ-ыг зорьсон юм. Цаашлаад өөр бусад ийм төрлийн сургалт, дадлагыг шат дараатайгаар АНУ-д зохион байгуулахаар төлөвлөж, уг тэтгэлэгт хөтөлбөрийг жил болгон зохион байгуулах боломжтойг хүрээлэнгээс мэдэгдсэн байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.