images

Монголд анх удаа: "Чингис хаан" нисэх буудал 2 сая дахь зорчигчоо хүлээн авлаа

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2024-11-25


   Хөшигийн хөндий дэх "Чингис хаан" олон улсын нисэх онгоцны буудал өнөөдөр 2024 оны хоёр сая дахь зорчигчоо хүлээн авчээ. Энэ нь манай улсын агаарын тээврийн салбарт нэг жилийн хугацаанд хоёр сая зорчигч хүлээн авсан анхны тохиолдол боллоо. Мөн энэ тоо цаашид ч нэмэгдэнэ гэдгийг албаны хүмүүс тодотгов. Нисэх буудлынхан хоёр сая дахь зорчигч, Бээжин-Улаанбаатар чиглэлийн нислэгээр өнөөдөр нутагтаа ирсэн Т.Ганхөлөг болон хамт ирсэн нийт зорчигчдыг цэцэг барин угтжээ. Түүнчлэн МИАТ ТӨХК-ийн зүгээс Т.Ганхөлөгт Бээжин чиглэлд нэг удаа үнэгүй нисэх эрхийн бичгийг өгсөн байна. Шинэ нисэх буудал 2021 онд үйл ажиллагаагаа эхлүүлснээс хойш 2023 онд 1.7 сая зорчигч хүлээн авсан бол 2024 онд энэ амжилтаа ийнхүү эвдлээ. Түүнчлэн өнөөдрийг хүртэлх хугацаанд олон улс болон орон нутгийн чиглэлд нийт 43250 нислэг, 4.825.048 зорчигч хүлээн аваад байна. Мөн анхны жилдээ долоон компани тогтмол нислэг үйлдэж байсан бол сүүлийн гурван жилийн хугацаанд энэ тоо 9-өөр нэмэгдэж, өнөөдрийн байдлаар дотоод, гадаадын 16 агаарын тээвэрлэгч тогтмол нислэг үйлдэж байгаа ажээ.

Гэрэл зургийг: “Чингис хаан” олон улсын нисэх буудал

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.