Үндсэн хуулийн мэтгэлцээний тэмцээнд МУИС-ийн оюутнууд түрүүлэв
Чихэнд чимэгтэй
2024-11-25
Үндсэн хуулийн процессын эрх зүйн асуудлаар оюутнуудын дунд зохион байгуулагдсан мэтгэлцээний тэмцээнд МУИС-ийн баг түрүүллээ. Үндсэн хуулийн цэц, МУИС-ийн Үндсэн хуулийн эрх зүйн хүрээлэнтэй хамтран өнгөрсөн долоо хоногт зохион байгуулсан уг тэмцээний шигшээд МУИС, ДХИС, “Шихихутаг”, “Отгонтэнгэр”, “Их засаг”, “Орхон” их сургуулийн хуулийн оюутнууд өрсөлджээ. Оролцогч багууд Үндсэн хуулийн процессын эрх зүйн асуудлаар маргагч, маргалдагч талын байр сууринаас мэтгэлцэж, МУИС-ийн баг тэргүүлж, “Шихихутаг” их сургуулийн баг дэд байр эзэлж, “Шихихутаг” их сургуулийн оюутан А.Нарансолонго шилдэг илтгэгчээр тодорсон байна. Үндсэн хуулийн цэцийн дарга Г.Баясгалан оюутнуудад шагналыг гардуулан, цаашид энэ тэмцээнийг уламжлал болгон зохион байгуулахаа мэдэгджээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.