images

Котозакүрад ёкозүна болох боломж нээгдлээ

Б.Бадамзул

Анд нөхдийн мэдээ

2024-11-25


   Японы мэргэжлийн сүмо бөхийн 11 дүгээр сарын башён түрүүг баруун, зүүны манлай оозэки Хоошёорюү, Котозакүра нар өчигдөр булаалдсан билээ. Улмаар 27 настай Котозакүра давсан тул Японы сүмо бөхийн холбооноос ирэх нэгдүгээр сарын башёд түүнийг түрүүлбэл ёкозүна болох болзол хангахыг зарлав. Түүний өвөө нь ёкозүна асан Котозакүра бөгөөд оозэки цол хүртэхдээ өвөөгийнхөө дэвжээний нэрийг өвлөн авсан билээ. Өмнө нь сэкивакэ байхдаа Котоновака нэрээр барилдаж байв. Тэрбээр саяын барилдаанаас өмнө Хоошёорюү С.Бямбасүрэнтэй 18 удаа учраа таарахдаа 12 удаа унаж байжээ. Тиймээс хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Би хожигдлоосоо суралцсан. Гэхдээ надад тэвчээр, аваргын цомыг авах итгэл байсан” гэв.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.