“Apple” компанийн ханган нийлүүлэгч түншүүдийн 80 хувь нь Хятадынх
Анд нөхдийн мэдээ
2024-11-25
“Apple” компанийн гүйцэтгэх захирал Тим Күүк Хятадын Олон улсын ханган нийлүүлэлтийн сүлжээний үзэсгэлэнд оролцож байна. Тэрбээр энэ онд гурав дахь удаагаа бизнес аяллаар Хятадад зорчиж байгаа нь энэ юм. Учир нь, “Apple” компани 200 томоохон ханган нийлүүлэгчтэйгээс 80 гаруй хувь нь Хятадынх ажээ. Тиймээс Т.Күүк ярилцлагадаа “Тэдэнгүйгээр бид хийдэг юмаа хийж чадахгүй” гээд хятад түншүүддээ талархлаа илэрхийлсэн байна. Тэрбээр энэ оны гуравдугаар сард Шанхайд шинэ дэлгүүр нээхээр, өнгөрөгч сард төрийн албаны хүмүүстэй уулзахаар, энэ сард анх удаагаа үзэсгэлэнд оролцохоор иржээ. Энэ сарын 30-ныг хүртэл үргэлжлэх уг үзэсгэлэнд 600 компани оролцож байгаагийн 32 хувь нь гадаадынх, 68 хувь нь Хятадынх аж.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.