images

Дайнд олзлогдсон Хойд Солонгосын цэргүүдийг Өмнөд Солонгос руу гаргах уу?

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2024-11-25


   Украины дайнд оролцож буй Хойд Солонгосын цэргүүд олзлогдсон тохиолдолд Өмнөд Солонгос руу дүрвэх боломж олгох эсэх талаар яригдаж байна. Харин Украины ерөнхийлөгч Владимир Зеленский өнгөрсөн сарын сүүлчээр “Хойд Солонгосын цэргүүдийг баривчлах юм бол тэднийг Өмнөд Солонгос руу буцаахгүй, харин Орост хоригдож буй Украины хоригдлуудтай солилцох нөөц болгон ашиглах болно” гэж мэдэгджээ. Бельгийн Брюссель хот дахь Өмнөд Солонгосын соёлын төвд болсон "Хойд Солонгосын хүний ​​эрхийн яриа хэлэлцээ" арга хэмжээний үеэр Хойд Солонгосоос дүрвэж ирсэн “New Korea Women” холбооны тэргүүн И Со Ён "Хойд Солонгосын олзлогдогсдыг Украины хоригдлуудаар сольсон тохиолдолд тэд цаазын ял сонсох болно. Тиймээс олзлогдогсдыг өөрсдийнх нь хүсэлтийг харгалзан Өмнөд Солонгос руу гарах боломж олгох тал дээр анхаарлаа хандуулж өгөхийг Европын холбоо болон НАТО-гийн албаны хүмүүст хандаж чин сэтгэлээсээ хүсч байна” гэжээ. Мөн тэрбээр Украины арми Хойд Солонгосын олзлогдогсдын хуаранг аль хэдийнэ бэлтгээд байгааг дурджээ. Хэлэлцүүлэгт оролцсон НҮБ-ын Сөүл дэх Хүний эрхийн газрын дарга Жэймс Хинан “Хойд Солонгосын олзлогдогсдын очих газар олон улсын эрх зүйн хүрээнд, мөн НҮБ-ын хэлэлцүүлгийн хүрээнд шийдэгдэх ёстой” гэсэн байна. 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.