images

Франц: Монгол нугараач 11 метрийн өндөрт сандал дээр тогтож, алтан цом хүртэв

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2024-11-25


   Монголын үндэсний циркийн жүжигчин Э.Лхагва-Очир Франц улсын Гренобль хотод зохиогдсон Олон улсын циркчдийн 22 дахь удаагийн наадмаас алтан цом хүртлээ. Тэрбээр 11 метрийн өндөрт сандал давхарлаж тогтсоноор дэлхийд анх удаа давхар сандлын тэнцвэрийн үзүүлбэрийг амжилттай гүйцэтгэсэн байна. Давхар сандлын тэнцвэр нь Э.Лхагва-Очирын хувьд нэрийн хуудас болсон үзүүлбэр ажээ. Тэрбээр 2017 оноос эхлэн "Нарны цирк"-т ажиллахдаа мөсөн дээр сандалтай тэнцвэрийн үзүүлбэр үзүүлэн Америк тивийн 87, Европын 16 хотоор аялан тоглосон юм. Үүнд, 2017-2020 оны хооронд 740 удаа энэ үзүүлбэрээ толилуулсан бөгөөд 2023 оноос энэ үзүүлбэрээр дагнан АНУ, Канадад ажиллаж байна. Тэрбээр энэ оны нэгдүгээр сард Будапештийн олон улсын циркчдийн тэмцээнд уг үзүүлбэрээр амжилттай оролцсон юм. Сонирхуулахад, Олон улсын циркчдийн наадамд манай улсаас “Есөн өрлөг” хамтлаг 2013, 2022 онд оролцож алтан, мөнгөн цом хүртэж байжээ.

Э.Лхагва-Очирын 11 метрийн өндөрт сандал дээрх үзүүлбэр.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.