АНУ-д суралцаж буй монгол оюутнуудын тоо 12.3 хувиар өсчээ
Чихэнд чимэгтэй
2024-11-25
Гадаад орнуудаас АНУ-д суралцах оюутнуудын мэдээллийн хамгийн том сан бөгөөд албан ёсны эх сурвалж болох “Open Doors”-ын тайлан гарлаа. Уг тайланд дурдсанаар, 2024 онд Монгол улсаас АНУ-ын их, дээд сургуулиудад элсэн суралцаж буй оюутнуудын тоо өнгөрсөн оныхоос 12.3 хувиар өсчээ. Энэ үзүүлэлт нь АНУ Монгол улстай боловсролын хамтын ажиллагаагаа өргөжүүлэх, улмаар сурах, судалгаа хийх, тус улсад ажиллах бололцоог монгол оюутнуудад олгохоор хүчин чармайлтаа нэмэгдүүлж байгаагийн илэрхийлэл хэмээн тайланд дурдсан байна.
2023-2024 оны хичээлийн жилд АНУ-ын их, дээд сургуульд элссэн гадаадын оюутнуудын тоо түүхэн дээд хэмжээндээ хүрснийг “Open Doors”-ын тайланд тэмдэглэжээ. Өнгөрсөн нэг жилийн дотор АНУ дэлхийн 210 улс, газар нутгаас 1.12 сая оюутныг хүлээн авсан байна. АНУ нь гадаадаас оюутан хамгийн ихээр хүлээн авдаг орны нэг хэвээр байгаа бөгөөд 2023 онд гадаадын оюутнууд 368 мянган ажлын байранд байж, тус улсын эдийн засагт 50 тэрбум долларын хувь нэмэр оруулжээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.