images

Ази, Номхон далайн өргөн нэвтрүүлгийн холбооны дууны наадам Монголд болно

Б.Бадамзул

Чихэнд чимэгтэй

2024-11-25


   Ази, Номхон далайн өргөн нэвтрүүлгийн холбооноос зохион байгуулдаг Азийн орнуудын дуучид, хөгжимчдийн гала тоглолт болох “ABU TV Song Festival”-ыг ирэх жил Монголд зохион байгуулахаар боллоо. 2012 оноос хойш жил бүр болж буй энэ өрсөлдөөнт бус наадамд тус холбооны гишүүн орнуудын уран бүтээлчид оролцож үзэгчдийн өмнө амьдаар тоглодог. Манай улсаас 2012 онд С.Наранг тус наадамд оролцуулахаар болсон ч наадмаас нэг сарын өмнө оролцохоос татгалзасан байна. 2016 онд дахин С.Наранг оролцуулахаар бүртгүүлээд удалгүй "Sweetemotion" хамтлагаар сольсон ч мөн л нэрээ татжээ. Тиймээс ирэх жилийн наадамд Монголын уран бүтээлчид анх удаа оролцож магадгүй аж. Харин энэ жилийн наадам өнгөрөгч сарын 20-нд Туркийн Истанбул хотноо болсон бол түүний өмнөх жилүүдэд Өмнөд Солонгос, Энэтхэг, Малайз, Япон, Туркменистан, Хятад, Индонез, Макао, Вьетнамд болжээ. Сонирхуулахад, 2018 онд Туркменистаны Ашхабад хотын Олимпын цэнгэлдэх хүрээлэнд болсон наадамд хамгийн олон буюу 16 орны уран бүтээлч оролцсон байна. Ази, Номхон далайн өргөн нэвтрүүлгийн холбооны Ерөнхий Ассамблейн хурал ирэх жил мөн Улаанбаатарт болно. 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.