images

"Болор цом" наадмын сүүлийн шатанд 28 найрагч шалгарчээ

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2024-11-25


   Оны шилдэг шүлэг шалгаруулах “Болор цом” яруу найргийн наадмын тэргүүн байрын шагналтныг Улс тунхагласны баярын өдрөөр Улсын филармонийн их танхимд тодруулах гэж байна. Тус наадмын урьдчилсан шатанд 201 хүн бүртгүүлж, 198 найрагч шүлгээ ирүүлснээс хоёрдугаар шатанд 28 найрагч тунаж үлджээ. Улмаар сүүлийн шатанд шалгарсан найрагчид шүлэг унших дарааллаа өнөөдөр сугалж, маргааш 42 дахь удаагийн “Болор цом”-ын тайзнаа гарах юм. Сонирхуулахад, сүүлийн шатны оролцогчид дунд өнгөрөгч жилийн "Болор цом"-ын эзэн яруу найрагч С.Начин шалгарчээ. Тэрбээр өнгөрсөн жил сүүлийн шатны 21 найрагчаас "Уучлалын шүлэг"-ээрээ тэргүүн байр эзэлсэн юм. “Болор цом” яруу найргийн наадамд 2022 онд М.Амархүү, 2021 онд Б.Болорцэрэн нар түрүүлж байв.

Сүүлийн шатанд шүлгээ унших найрагчид:

1. Т.Амар-Амгалан

2. На.Батболд

3. Г.Барсболд

4. Б.Батцоож

5. Т.Батхүрэл

6. Б.Ганхүрэл

7. Д.Дамдинжав

8. А.Лхагва

9. Б.Лувсанпэрэнлэй

10. Н.Мөнхбаяр

11. Б.Мөнхзул

12. П.Нацагдорж

13. С.Начин

14. Д.Нямдорж

15. Д.Одгэрэл

16. Б.Отгондэмбэрэл

17. Д.Өрнөхдэлгэр

18. Т.Пүрэвжаргал

19. Ч.Ренчиндорж

20. З.Сумъяабазар

21. Л.Торой

22. Ч.Туул

23. Ч.Ууганбаяр

24. С.Үйтүмэн

25. Г.Хашбаатар

26. Ц.Чойжамц

27. О.Элбэгтөгс

28. Т.Энх-Эрдэнэ

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.