Монголын хоёр их сургууль Миннесотагийн их сургуультай хамтран ажиллахаар боллоо
Чихэнд чимэгтэй
2024-11-25
АНУ-ын Миннесота мужийн “Minnesota Crookston” их сургууль, Монголын ХААИС, “Глобал удирдагч” их сургуулийн удирдлагууд хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа. ХААИС-ийн хувьд багш солилцоо, эрдэм шинжилгээний ажилтан, мэргэжилтэн, оюутан солилцооны хөтөлбөр хэрэгжүүлэх, хурал, симпозиум хамтран зохион байгуулах, эрдэм шинжилгээ, судалгааны төслүүд хамтран хэрэгжүүлэхээр тохиролцсон бол “Глобал удирдагч” их сургууль 2+2 буюу Монгол, АНУ-д суралцаж хос дипломтой төгсгөх хөтөлбөр хэрэгжүүлнэ. Одоогийн байдлаар тус сургуулийн хоёр оюутан Миннесотад хос хөтөлбөрөөр сурч байгаа аж. “Глобал удирдагч” их сургууль “Minnesota Crookston” их сургуультай олон улсын бизнес, ХААИС нь хөдөө аж ахуй, амьтан судлалын салбарт хамтран ажиллах юм байна. Мөн ХААИС-ийн удирдлагууд амьтны генетик, үржлийн шинжлэх ухаан, агрономич мэргэжлээр зэрэг олгох 2+2 хөтөлбөр хэрэгжүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийлжээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.