images

Монгол бүжигчид ДАШТ-д оролцоход бэлэн боллоо

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2024-11-25


   Австрийн Вена хотноо ирэх сарын 7-ны өдөр эхлэх бүжгийн спортын ДАШТ-д Монголын хоёр хамтлаг оролцохоор болжээ. 24 дэхь удаагийн тус тэмцээний латин формейшн бүжгийн төрөлд 2022 оны дэд, 2023 оны гуравдугаар байрын эзэн "Moon Dance" хамтлаг оролцох бөгөөд хамтлагийн бүжигчид вакуумжсан бэлтгэл хийхээр энэ сарын 23-нд эх орноосоо морджээ. Тэд энэ удаагийн ДАШТ-д 12 бүжигчний бүрэлдэхүүнтэй оролцоно. Тэдний хувцас хэрэглэлийг дөрөв дэх жилдээ "Bodio's Mongolia", "Migun Brand" нар ивээн тэтгэж байна. Мөн манай улсаас 2022, 2023 оны тусгай байрын шагналт "Star Dance" хамтлаг 23 тамирчин, хоёр багшийн бүрэлдэхүүнтэй оролцоно. Хамтлаг албан ёсны цахим хуудсаараа "Бид дэлхийн аваргын тэмцээнд оролцох, зардал, санхүүгээ хувь тамирчин өөрсдөө болон ар гэрийн дэмжлэг, бүжгийн клуб, багийн санхүүгээс гаргаж оролцдог билээ. Гэвч дэлхийн тайзанд дуугарах ая хөгжим, шилдгүүдтэй өрсөлдөх хувцас хэрэглэл, тамирчдын бэлтгэлийн хувцас жигдрэл гэх мэт багагүй хэмжээний санхүүгийн ачаалал үүсч, гэнэтийн нөхцөл байдлаас шалтгаалсан хүндрэл гарсан тул дагагч, дэмжигч та бүхэндээ “АМЖИЛТЫГ ДЭМЖИГЧ ТА-10К-гаас” аянд нэгдэхийг хүсч биднийг дэмжинэ гэдэгт итгэлтэй байна" хэмээн бичсэн байна. ДАШТ-ий стандарт формейшн төрлийн тэмцээн ирэх сарын 8-ны өдөр болно.

 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.