images

Хойд Солонгос руу мөнгөн гуйвуулга хийхийг НҮБ-ын Аюулгүйн зөвлөл зөвшөөрөв

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2024-11-22


   НҮБ-ын Аюулгүйн зөвлөл Европын холбоонд түшиглэн Хойд Солонгост хүнсний тусламж үзүүлдэг Италийн “Agri Consulting SA” компанийг хориг арга хэмжээнээс чөлөөлж, Хойд Солонгос руу хязгаарлагдмал хэмжээний мөнгөн гуйвуулга хийх зөвшөөрөл олгосон байна. Тус компани нь Хойд Солонгост чиглэсэн хүмүүнлэгийн төсөл хэрэгжүүлэх гэрээг Европын холбоотой байгуулсан юм. Энэ хүрээнд Хойд Солонгост хүнсний тусламж үзүүлэх төслийг хэрэгжүүлж буй Хүнсний аюулгүй байдлын албанд үйл ажиллагааны санхүүжилтийг илгээх зэрэг техникийн дэмжлэг үзүүлдэг ажээ. Аюулгүйн зөвлөлийн хориг арга хэмжээнээс чөлөөлөх журам ирэх оны 11 дүгээр сарын 8-ны өдөр хүртэл хүчинтэй байх бөгөөд “Agri Consulting SA” компани энэ хугацаанд Хойд Солонгост 685 мянга хүртэл евро шилжүүлж болно. Энэхүү шийдвэр нь Аюулгүйн Зөвлөлийн 2397 дугаар тогтоолын 25 дугаар зүйлд нийцэж байгаа болохыг албаны хүмүүс дурдсан байна.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.