Пара цаначин Б.Ганболд Америк тивийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртэв
Чихэнд чимэгтэй
2024-11-22
Канад улсад болж буй Америк тивийн аварга шалгаруулах тэмцээнээс гүйлтийн цаначин Б.Ганболд хүрэл медаль хүртсэнийг Биеийн тамир, спортын улсын хорооноос мэдээллээ. Тэрбээр Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Ж.Дашдондогийн удирдлага дор 5 км-ийн сонгомол ангилалд гурван орны зургаан тамирчинтай уралдаж, 17:57.7 минутад барианд орсон байна. Б.Ганболд маргааш тус тэмцээний 10 км-ын зайд уралдах бол дараа нь Норвегийн аварга шалгаруулах тэмцээн, Финляндад ирэх сарын 17-23-нд болох Дэлхийн цомын цуврал тэмцээнд оролцох юм байна. Тэрбээр “Сочи-2014”, Пёнчан-2018”, “Бээжин-2022” өвлийн Паралимпын наадамд оролцож байсан, Азийн цомын хүрэл медальтай тамирчин юм.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.