Тайвань улс Украинд төлөөлөгчийн газар байгуулна
Анд нөхдийн мэдээ
2024-11-22
Тайвань улс Украинд төлөөлөгчийн газар байгуулахаар төлөвлөж байгааг тус улсын Гадаад хэргийн дэд сайд У Ши Чун нотоллоо. Тэрбээр өчигдөр Германы Берлин хотноо "Reuters" агентлагт ярилцлага өгөхдөө "Бид ирээдүйд Украинд төлөөлөгчийн газраа байгуулахыг зорьж байна" гэжээ. Тайвань улс Европын орнуудаас ганцхан Ватикантай албан ёсны дипломат харилцаатай юм. Украин улс Хятадтай маш болгоомжтой харилцдаг болохыг У Ши Чун дурдаад “Хятадад таагүй сэтгэгдэл төрүүлэх нь Хятад, Оросын хамтын ажиллагааг улам ойртуулж, цэргийн дарамт, шахалтыг эрчимжүүлнэ гэсэн болгоомжлол Украинд байдаг” гэжээ. Украинд цэргийн дэмжлэг үзүүлэх эсэх талаар сурвалжлагчийн тавьсан асуултад тэрбээр "Энэ бол маш эмзэг асуудал" гэж товчхон хариулаад, дайн эхэлснээс хойш Тайбэй Киевт хүмүүнлэгийн тусламж үзүүлж, тэр дундаа хөрш орнуудаар нь дамжуулан эм тариа илгээж ирснийг дурдав. Өнгөрсөн хугацаанд Тайванийн Засгийн газар Украины Киев, Харьков хот, Херсон хотод цахилгаан үүсгүүрээр туслах хандивын аяныг зохион байгуулж, хэд хэдэн удаа цахилгаан генератор илгээж байсан аж. Мөн Турк улс дахь Тайванийн төлөөлөгчийн газар Анталья хотод амьдардаг Украины өнчин хүүхдүүд болон дүрвэгсдийн хүүхдүүдэд зориулан хичээлийн байр барьж өгсөн юм.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.