Цахилгаан машины үйлдвэрлэлийг хэн хэн тэргүүлж байна вэ?
Чихэнд чимэгтэй
2024-11-22
Энэ оны эхний найман сарын байдлаар зах зээлд хамгийн олон цахилгаан автомашин борлуулсан 10 компанийн зургаа нь Хятадын үйлдвэрлэгч байна. Топ 10 үйлдвэрлэгчийг Хятадын BYD компани дээрх хугацаанд 2.2 сая машин борлуулсан үзүүлэлтээр тэргүүлсэн бол Илон Маскийн “Tesla” 1.1 сая машинаар удаалжээ. Жагсаалтад Германы гурван компани багтсан байна. Уг жагсаалтыг танилцуулбал:
1. BYD. Хятад. 2.208.798
2. “Tesla”. АНУ. 1.103.070
3. BMW. Герман. 345.658
4. “Li Auto”. Хятад. 306.563
5. “Wuling”. Хятад. 302.616
6. “Volkswagen”. Герман. 274.033
7. “Aito”. Хятад. 254.419
8. “Geely”. Хятад. 245.675
9. “Mercedes-Benz”. Герман. 242.891
10. “Aion”. Хятад. 230.683
Гэрэл зургийн эх сурвалж: "Reuters" агентлаг.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.