Хүмүүжигчид шинэ ажлын байртай болов
Чихэнд чимэгтэй
2024-11-22
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа 441 дүгээр нээлттэй хорих анги төмрийн цехдээ өргөст тор сүлжих, нүхтэй тор нэхэх хоёр төрлийн тоног төхөөрөмжийг шинээр суурилуулжээ. Улмаар хүмүүжигчдэд хариуцуулан ажиллуулахаар болсон байна. Энэ нь үйлдвэрлэлийг өргөжүүлэх, хүмүүжигчдийг цалинтай ажлын байраар хангаж, гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирол, төлбөрийг барагдуулах зорилготойг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газраас мэдээлэв. Хорих 441 дүгээр нээлттэй анги өнгөрсөн оны есдүгээр сард хүмүүжигчдийг суллагдахад бэлтгэх байрыг засаж, тохижуулж байв. Ингэснээр хорих ялын хугацаа дуусахаас өмнө хоригдлыг нийгэмд гарахад бэлтгэх, суллагдсаны дараа дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх, суралцах, ажил хөдөлмөр эрхлэх дадал хэвшүүлэх, гэр бүлийн болон хөдөлмөрийн харилцаанд бэлтгэх, нийгэмшүүлэх боломж бүрджээ. Дашрамд дурдахад, хорих ангийн нээлттэй болон хаалттай дэглэмийн гол зорилго нь ялтныг сургах, байнгын тасралтгүй ажлын байраар хангах, ял эдлүүлэх орчин нөхцөлийг хүний эрхийн стандартын дагуу бүрдүүлж нийгэмшүүлэхэд чиглэгддэг юм.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.