images

Манай улс Вьетнам руу хонь, ямааны мах гаргаж, цагаан будаа импортолно

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2024-11-22


   Монгол улсаас Вьетнам улсад хонь, ямааны мах экспортлохоор болсныг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ж.Энхбаяр мэдээллээ. Тэрбээр Вьетнамын нийслэл Ханой хотноо болж буй Монгол, Вьетнамын Засгийн газар хоорондын комиссын 19 дүгээр хуралдаанд оролцох үеэрээ Вьетнам улс дахь бизнесийн төлөөллийг Элчин сайдын яамны байранд хүлээн авч уулзжээ. Уулзалтын үеэр талууд хоёр орны онцлог, давуу тал бүхий бараа, бүтээгдэхүүнийг харилцан нийлүүлэх чиглэлд хамтран ажиллахаар санал нэгдсэн байна. Тэр дундаа Монгол улсаас Вьетнам улсад хонь, ямааны мах экспортолж, Вьетнамаас сайн чанарын цагаан будаа импортлохоор тохиролцжээ. Ханой хотод болж байгаа Олон улсын хөдөө аж ахуйн үзэсгэлэнд манай улсын 10 гаруй ААН оролцож байгаа юм.

   

 

 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.