Франц: Их хэмжээний цас орсноос Эйфелийн цамхагийг түр хаав
Анд нөхдийн мэдээ
2024-11-22
Франц улс даяар их хэмжээний цас орсноос тээврийн хэрэгслийн хөдөлгөөн саатаж, цахилгаан тасарчээ. Цасны улмаас Шарль дө Голлийн олон улсын нисэх онгоцны буудалд олон нислэг хойшлогдсон бөгөөд Цаг уурын агентлаг цас цаашид үргэлжлэн орох төлөвтэй байгааг анхааруулав. Нисэх буудлын захиргаа төсөөлж байснаас илүү их цас орсныг дурдаж, хөөрөх зурвасын цасыг цэвэрлэх, агаарын хөлгийн мөсийг арилгах, зорчигчдын аюулгүй байдлыг хангахад бүх ажилчдаа дайчлан ажиллаж буйгаа мэдэгджээ. Томоохон хотуудыг холбосон өндөр хурдны галт тэрэгний зарим чиглэлийн хөдөлгөөн мөн саатсан бөгөөд Парис болон хотын захыг холбосон хэд хэдэн шугам бүрэн зогссон байна. Авто замын хөдөлгөөн мөн ихээр саатсан бол өчигдрийн 16 цагийн байдлаар нийслэлийн хэмжээнд түгжрэл ердийн үеийнхээс гурав дахин нэмэгджээ. Цахилгаан дамжуулах сүлжээний газрын мэдээлснээр, орон даяар 235 мянган айлын цахилгаан тасарсан байна. Цаг агаар муудсаны улмаас Эйфелийн цамхагийн үйл ажиллагааг 22-ны өдрийн 13 цаг хүртэл зогсоох шийдвэр гаргажээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.