Азийн хөгжлийн банк Монголын эрүүл мэндийн салбарт 82.2 сая долларын зээл олгоно
Чихэнд чимэгтэй
2024-11-22
Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний хүртээмжийг сайжруулах зорилгоор Азийн хөгжлийн банк Монгол улсын хэмжээнд хөрөнгө оруулалтын хөтөлбөр хэрэгжүүлж байгаа билээ. Тэгвэл тус хөтөлбөрийн хоёр дахь үе шат буюу 82.2 сая ам.долларын зээлийн хэлэлцээрийг өчигдөр байгууллаа. Уг зээлээр нийслэлийн Чингэлтэй дүүрэгт 200 ортой нэгдсэн эмнэлэг барих, Ховд аймагт 200 ортой бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн өргөтгөлийг ашиглалтад оруулах, дүүргийн болон сумын эрүүл мэндийн долоон төвийг барих, тоног төхөөрөмжөөр хангах, эмнэлгийн худалдан авах ажиллагаа, санхүүгийн болон эрсдэлийн удирдлагын чадавхыг бэхжүүлэх юм.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.