"United Airlines" долоо хоногт гурван удаа Монгол руу нислэг үйлдэнэ
Чихэнд чимэгтэй
2024-11-22
Агаарын тээврийн дэлхийд тэргүүлэх компанийн нэг "United Airlines" Улаанбаатар-Токио чиглэлд ирэх оны тавдугаар сарын 1-нээс нислэг үйлдэж эхлэхээ өнгөрсөн сард зарласан билээ. Компани 2025 оны зуны улирлаас эхлэн олон улсад найман шинэ нислэг нээхээр болсны нэг нь манай улс болсон юм. Тэгвэл тус компани "Boeing 737-800" агаарын хөлгөөр Японоос Монгол руу долоо хоногт гурван удаа нислэг үйлдэхээр болжээ. Энэ талаар "United Airlines" компанийн Азийн бүс хариуцсан захирал Уолтер Диас, Соёлын сайд Ч.Номинтой өнгөрсөн 20-ны өдөр Улаанбаатарт уулзахдаа дуулгасан байна. Мөн талууд олон улсын нислэгийн системд Монгол улсыг чиглэсэн нислэгийг нэмэгдүүлэх асуудлаар ярилцаж, энэ чиглэл нь Хойд Америкийн жуулчдыг татах, тийзний үнийг бууруулах, жуулчдын урсгалыг нэмэгдүүлэх чухал ач холбогдолтойг тэмдэглэжээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.