images

Олон улсын эрүүгийн шүүх Израилийн ерөнхий сайдыг баривчлах тушаал гаргажээ

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2024-11-22


   Олон улсын эрүүгийн шүүх (ICC) Израилийн ерөнхий сайд Беньямин Нетаньяху болон Батлан ​​хамгаалахын сайд асан Йоав Галлант нарыг дайны гэмт хэрэг үйлдсэн хэргээр баривчлах тушаал гаргасан тухай “Reuters” агентлаг мэдээлэв. Тэднийг 2023 оны аравдугаар сарын 8-наас энэ оны тавдугаар сарын 20-ны хооронд дайны гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэл байгаа гэж тус байгууллага мэдэгджээ. Тодруулбал хүнсний хангамжийг боогдуулах замаар хүн амыг өлсгөлөнд хүргэсэн, хүн амины хэрэг болон бусад хүмүүнлэг бус үйлдэл хийсэн хэмээн буруутгаж байгаа аж. Өнгөрсөн тавдугаар сард Олон улсын эрүүгийн шүүхийн ахлах прокурор Карим Хан Б.Нетаньяху болон ХАМАС бүлэглэлийн удирдагчдыг дайны гэмт хэрэг үйлдсэн хэргээр баривчлах зөвшөөрөл хүссэнийг Израиль улс эсэргүүцэж, ОУЭШ Газын зурвас дахь дайныг зохицуулах эрхгүй гэж мэдэгдсээр ирсэн юм. ОУЭШ мөн дээрх хоёр хүнээс гадна ХАМАС бүлэглэлийн бригадын командлагч Мухаммед Дейфийг баривчлах тушаал гаргажээ. М.Дейф нь агаарын довтолгооны улмаас амиа алдсан гэх мэдээлэл байгаа ч ХАМАС үүнийг хүлээн зөвшөөрөөгүй, бас үгүйсгээгүй байна.

 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.