“Баавгай болохсон” кино олон улсын агаарын тээврийн компаниудын дэлгэцнээ
Чихэнд чимэгтэй
2024-11-22
Найруулагч Б.Золжаргалын “Баавгай болохсон” кино “Qatar Airways”, “Lufthansa”, “United Airlines”, “British Airways” зэрэг агаарын тээврийн компаниудын дэлгэцнээ гарч эхэлсэн байна. Өөрөөр хэлбэл, агаарын тээврээр зорчигчид дээрх компаниудын кино цэсний Ази кинонууд дундаас монгол киног сонгон үзэх боломж нээгджээ. Өнгөрөгч дөрөвдүгээр сард эх орондоо нээлтээ хийж кино театруудын дэлгэцнээ гарсан уг кино АНУ, Франц, Швейцар, Ирланд, Их Британийн кино театрт гарсан бөгөөд ирэх онд Монголын IPTV-н монгол киноны санд нэмэгдэнэ. 97 дахь удаагийн "Оскар"-ын шагнал гардуулах ёслолын “Best International Feature” шагналд Монгол улсаас нэр дэвшиж буй уг кино өнгөрсөн жилийн Каннын кино наадамд өрсөлдөж байсан билээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.