images

“Хөх сувд” мөсний баярыг ирэх онд 10 өдөр тэмдэглэнэ

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2024-11-21


  Жил бүрийн гуравдугаар сарын 2-3-ны өдрүүдэд Хөвсгөл аймагт болдог “Хөх сувд” мөсний баярыг ирэх жил 10 өдөр тэмдэглэхээр болжээ. Учир нь уламжлал болж тогтсон мөсний баяртай Сар шинийн өдрүүд давхцаж байгаа учир Хөвсгөл аймгийн ЗДТГ-аас хоёрдугаар сарын 21-23-ны хооронд гурван өдөр зохион байгуулах саналыг Соёл, спорт, аялал жуулчлал залуучуудын яаманд хүргүүлсний үр дүнд хоёрдугаар сарын 13-23-ны өдрүүдэд зохион байгуулах шийдвэр гаргажээ. Хөвсгөлийн тусгай хамгаалалттай газрын байгаль хамгаалагчаар ажиллаж байсан Д.Лхагвацогт, Ж.Төмөрсүх нарын санаачилгаар анх 2000 онд Сантын өвөр гэдэг газар хийж байсан уг баяр хүрээгээ тэлж жил бүрийн аялал жуулчлалын арга хэмжээ болсон юм. Өнгөрсөн оны баярт 20 мянга гаруй хүн оролцсоны дотор Япон, Солонгос, Герман, АНУ-аас 270 гаруй зочин төлөөлөгч байжээ. Тодруулбал, АНУ-ын Элчин сайд Ричард Л.Буанган, Японы Элчин сайдын яамны дэд тэргүүн Кикүма Шигэрү, Өмнөд Солонгосын Тэжон хотын төлөөлөгчид, Өмнөд Солонгосын КСВN телевизийн сурвалжлах баг болон аялагчид ирсэн байна.

Гэрэл зургийг: "Хөх сувд" мөсний баярын Фэйсбүүк хуудаснаас.

 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.