Нохой хотын захирагчаар "ажиллав"
Анд нөхдийн мэдээ
2024-11-21
Японы Киото мужийн Камэока хот өнгөрөгч 1-ний өдөр Нохойны өдрийг тэмдэглэхдээ Магги нэрт таван настай, голден ретривер үүлдрийн нохойг хотын захирагч болгожээ. Магги Хараагүйчүүдийн холбооны хөтөч бөгөөд нэг өдрийн хугацаанд хотын мэр болохдоо хотын захиргаагаар ажилчидтайгаа алхаж, гэрэл зургийн уралдааны шагнал гардуулах ёслолд оролцсон байна. Камэока хот нохойнд ээлтэй болохоор зорьж байгаа тул энэ санаачилгыг гаргасан аж. Иймээс Маггиг мэрээр томилох ёслол дээр хотын дарга Такахиро Кацүрагава нохойд тууз зүүн өгсөн байна. Өнгөрсөн онд тус хот нохойтойгоо зугаалах боломжтой олон нийтийн газруудын тоог нэмжээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.