images

Мэргэжлийн сүмогийн ёкозүна Китанофүжи нас баржээ

Б.Бадамзул

Анд нөхдийн мэдээ

2024-11-21


   Японы мэргэжлийн сүмо бөхийн ёкозүна, Эзэн хааны цомыг 10 удаа авсан Китанофүжи 82 насандаа таалал төгслөө. Тэрбээр зодог тайлсныхаа дараа Коконоэ дэвжээндээ багшлах болсон юм. 1957 онд сүмод анх барилдаж 1974 онд зодог тайлсан тэрбээр 58 дахь ёкозүна, 31 башён түрүү Чиёонофүжи, найман түрүүтэй ёкозүна Хокүтоүмигийн багш байв. Улмаар 1998 онд 55 насандаа Японы сүмогийн холбооноос тэтгэвэртээ гарсны дараа телевизээр сүмо тайлбарлах болж хошин шогийн авьяасаараа япончуудын хүндэтгэлийг хүлээсэн билээ. Харин өнгөрөгч гуравдугаар сард өвдсөний улмаас телевизийн ажлаасаа завсарлага авч, хамгийн сүүлд долоодугаар сарын башёг тайлбарласан юм. Түүний нэгэн үе ахалж асан Коконоэ дэвжээнд Монголоос Чиёошома Г.Мөнхсайхан барилддаг бөгөөд энэ сарын башёд долоон даваа, дөрвөн унаатай барилдаж байна. 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.