images

Хөлөнбуйр аймаг өвлийн спортын наадам зохион байгуулж 32 тэрбум юанийн орлого олжээ

Б.Бадамзул

Анд нөхдийн мэдээ

2024-11-21


   Хятад улс саяхан хойд бүсийн нутгуудынхаа цаг агаарын онцлог давуу талыг ашиглан өвлийн спорт, аялал жуулчлалыг дэмжиж 2027 он гэхэд 1.2, 2030 он гэхэд 1.5 их наяд юанийн орлого олох төлөвлөгөөгөө зарласан билээ. Улмаар өвлийн спортыг дэмжиж сургалтын төв байгуулах, хүүхэд, залуусыг спортоор хичээллүүлэн, улс, олон улсын чанартай тэмцээн зохион байгуулах нь эдийн засагт ихээхэн эерэг нөлөөтэйг тоо баримтаар харуулжээ. Тухайлбал, өнгөрөгч хоёрдугаар сард Өвөр Монголын Хөлөнбуйр аймагт 14 дэх удаагийн Хятадын өвлийн спортын наадмыг зохион байгуулахад 1.774 сая жуулчин очиж, 32 тэрбум юанийн орлого оруулсан байна. 2022 онд Бээжин хотноо өвлийн Олимп, Паралимпын наадам зохион байгуулсан нь үүнд онцгой нөлөөлж, өвлийн спорт олны сонирхлыг ихээр татах болсон аж. Мөн цас, мөсний урлал, өвлийн аялал жуулчлалаараа алдартай Хармөрөн мужийн Харбин хот өнгөрсөн онд 87 сая жуулчин хүлээн авч 124.8 тэрбум юань олсон бол ирэх оны хоёрдугаар сард Харбинд ес дэх удаагийн Азийн өвлийн наадам болох гэж байгаа билээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.