АНУ анаашийг хамгаалахад санхүүгийн дэмжлэг үзүүлнэ
Анд нөхдийн мэдээ
2024-11-21
Хуурай газрын хамгийн өндөр хөхтөн амьтан анаашийг эртний африкчууд хадны сүг зурагт ихээр дүрсэлдэг байжээ. Юлий Цезарь МЭӨ 46 онд Хойд Африкаас Ромд анааш авчирсныг харсан хүмүүс ихэд хачирхан "Тэмээн ирвэс" гэж нэрлэж байжээ. Анаашны шинжлэх ухааны нэршил нь Giraffa Camelopardalis буюу тэмээн ирвэс гэсэн үгнээс гаралтай аж. Харин сүүлийн үед анаашны амьдрах орчин ихээр сүйдсэн, хууль бусаар олноор агнах болсон зэргээс шалтгаалан тоо толгой нь буурч байна. Олон улсын байгаль хамгаалах холбооны (IUCN) мэдээлснээр анаашны тоо толгой 1985 онд 150 мянга орчим байсан бол 2015 онд 98 мянга болж буурчээ. АНУ-ын Дотоод хэргийн яамны Загас, зэрлэг ан амьтдыг хамгаалах албаны (FWS) мэдээлснээр Баруун Африкийн анааш, Кордофаны анааш, Нубийн анааш зэрэг умард нутгийн анаашны гурван зүйлийн тоо толгой 5919 болж буурсан байна. Тэгвэл Баруун Африкийн анаашны дэд зүйлээс ердөө 690 толгой үлджээ. Үүнээс улбаалан FWS АНУ-ын Ховордсон амьтдын тухай хуулийн дагуу бүх төрөл зүйлийн анаашийг тусгай хамгаалалтад оруулахаар болжээ. Цаашлаад Анголын анааш болон Өмнөд Африкийн анаашийг ховордсон төрөл зүйлд оруулахаар болсон байна. Улмаар дагуу хууль бусаар агнасан анааш, түүний эд эрхтнээр хийсэн бүтээгдэхүүнийг АНУ-д импортлохыг хориглож, анаашийг хамгаалахад санхүүгийн дэмжлэг үзүүлэхээр болжээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.