images

Хятадын шүүх хүргэлтийн жолоочдын даатгалд хамрагдах эрхийг хүлээн зөвшөөрөв

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2024-11-21


   Хятадын шүүх хөдөлмөрийн гэрээгүй хүргэлтийн жолооч ажлаа гүйцэтгэх явцдаа осол аваарт өртсөн тохиолдолд үйлдвэрлэлийн ослын даатгалд хамрагдах боломжтой гэсэн шийдвэр гаргасан тухай тус улсын Коммунист намын албан ёсны сонин "Жэньминь Жибао" мэдээлэв. Шяо Хэ хэмээх эр 2022 оны дөрөвдүгээр сард цахим худалдааны компанид ажилд орж, хүргэлтийн жолоочоор ажиллаж эхэлжээ. Тэрбээр хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй, нийгмийн даатгалд хамрагдаагүй байсан бөгөөд тухайн оны долоодугаар сард ажлаа хийж яваад осолд оржээ. Шяо Хэ Хөдөлмөрийн маргааныг зохицуулах хороонд хандсан боловч хөдөлмөрийн гэрээ байхгүй тул хохирлоо төлүүлж чадсангүй. Тиймээс шүүхэд нэхэмжлэл гаргахад шүүх түүний хөдөлмөрийн харилцааг хүлээн зөвшөөрч, компаниас нөхөн төлбөр авах боломж олгосон байна. Харин компани үүнийг хүлээн зөвшөөрөлгүй шүүхэд хандсан боловч Дээд шүүх Шяо Хэг тус компанийн ажилчин гэдгийг дахин баталж, компанийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон байна. Шүүх Өнөөдрийн байдлаар олон компани туслан гүйцэтгэгч гэх мэт аргаар иргэний бусад харилцаа нэрийн дор хүмүүсийг ажиллуулан хохироож байна" гээд хүргэлтийн ажилтнуудыг хөдөлмөрийн харилцаагаа нотлох ажил гүйцэтгэлийн үнэлгээ, бүртгэл зэрэг нотлох баримтад анхаарлаа хандуулахыг уриалав. Тус улсад сүүлийн жилүүдэд хүргэлтийн ажилчдын тоо эрс нэмэгдсэн бөгөөд өнгөрсөн оны байдлаар Хятадын томоохон платформ компаниудад шууд болон шууд бусаар ажилладаг хүргэлтийн ажилчдын тоо 12 саяас давсан байна.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.