Хятад: Сүбэй Монголын өөртөө засах хошууны хүн амыг өсгөх бодлого зарлажээ
Анд нөхдийн мэдээ
2024-11-21
Хятадын Ганьсу мужийн Сүбэй Монголын өөртөө засах хошууны хүн амыг өсгөх зорилгоор 2-3 хүүхэдтэй гэр бүлд 100 юань хүртэлх мөнгөн тэтгэмж олгох урамшууллын хөтөлбөр хэрэгжүүлэхээр болсон байна. Энэ урамшуулалд хамрагдах гол шалгуур нь хошуундаа байнга оршин суудаг, 2-3 хүүхэдтэй байх юм. Шалгуурыг хангаснаар хүүхэд төрүүлэх, төрсний дараах үеийн эрүүл мэндийн тусламж болон тэтгэмж авах боломжтой. Эрүүл мэндийн тусламж гэдэгт даатгал, жирэмсэн үеийн эмчилгээ болон хэвтэн эмчлүүлэх зардал багтаж байгаа бол тэтгэмжийг гурван жилийн хугацаанд сар бүр олгоно. Ингэхдээ эхний жил 1000-2000, дараагийн жил 1400-3000, сүүлийн жил 1700-3300 юанийн тэтгэмж олгохоор шийджээ. Мөн Сүбэй хошуунд ажиллаж, амьдарч байгаад тэндээ өөрийнхөө болон хүүхдүүдийнхээ хаягийг шилжүүлээд нэг хүүхэд нэмж төрүүлсэн хүмүүст 10 мянган юанийн урамшуулал олгохоор болсон байна. Энэ нутагт хэрэгжүүлж байгаа хүн амын өсөлтийг дэмжих тэтгэмжийн хэмжээ Хятадын бусад нутгийнхаас хамаагүй их гэнэ. Сонирхуулахад, Сүбэйн монголчуудыг Цастын монгол гэдэг аж.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.