Хавдрын эмч нар Орхон аймагт 10 хоног ажиллана
Чихэнд чимэгтэй
2024-11-20
Хавдар судлал, үндэсний төвийн химийн эмч, эрхтэн шилжүүлэн суулгах багийн эмч болон Улсын төв II эмнэлэг, III эмнэлгийн эмч нарын Үндэсний баг энэ сарын 28-ныг хүртэл Орхон аймагт 10 хоног ажиллана. Ингэхдээ аймгийн бүсийн оношилгоо, эмчилгээний төвд эмчилгээ, оношилгоо, мэс заслын тусламж үйлчилгээг үзүүлэх ажээ. Тэр дундаа нарийн мэргэжлийн эмч нарын хяналтад байдаг элэг, цөс, нойр булчирхай, тархи болон зүрх судасны хүнд өвчлөлтэй иргэдийг хүлээн авах юм байна. Үндэсний баг Эрүүл мэндийн сайдын тушаалаар байгуулагдаж, нийслэл, дүүрэг, орон нутагт ажиллаж эрүүл мэндийн цогц тусламж үйлчилгээг үзүүлж буй жишиг баг бөгөөд долоон хүний бүрэлдэхүүнтэй юм.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.