Гол нэрийн барааны үнэ өмнөх долоо хоногийнхоос 0.2 хувиар өсчээ
Чихэнд чимэгтэй
2024-11-20
Улаанбаатар хотод энэ сарын 18-ны байдлаар гол нэрийн барааны үнэ өмнөх долоо хоногоос 0.2 хувиар өсчээ. Тухайлбал, "Алтан тариа" компанийн дээдийн дээд гурил 122, дээд гурил 37, хонины ястай мах 75, үхрийн ястай мах 137, төмс 10, хүрэн манжин 89, сонгино 132 төгрөгөөр тус тус өссөн бол нэгдүгээр гурил, хоёрдугаар гурил, үхрийн цул мах, ургамлын тос, лууван, байцааны үнэ 5-100 төгрөгөөр буурсан байна. Харин бусад нэр төрлийн бараа бүтээгдэхүүнийн үнэ тогтвортой байгаа аж. Үндэсний статистикийн хорооноос уг үзүүлэлтийг тогтмол хянан нэгтгэж олон нийтэд мэдээлдэг.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.