Томуугийн эмчилгээний зардлыг ЭМДС-аас үргэлжлүүлэн олгоно
Чихэнд чимэгтэй
2024-11-20
Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан томуугийн эмчилгээний зардлыг Эрүүл мэндийн даатгалын сангаас үргэлжүүлэн олгохоор шийдвэрлэлээ. Томуугийн дэгдэлт болон цаг үеийн асуудлаар тэрбээр өчигдөр Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлэгт ажиллах үеэрээ хүүхдийн томуугийн эмчилгээний ЭМД-ын санхүүжилтэд хасалт хийхгүйгээр олгох шийдвэрийг хэвээр үлдээсэн байна. Мөн эмч, мэргэжилтнүүдийн санал хүсэлтээр тус эмнэлгийн Эрүүл мэндийн даатгалын сангаас авах авлага, эмнэлгийн хуучин байранд нэмэлт ор дэлгэхэд шаардлагатай засвар үйлчилгээний зардал, хүүхдийн тасагт CRRT бөөр үргэлжлүүлэн орлуулах аппарат, зөөврийн зүрхний эхо олгох асуудлыг газар дээр нь шийдвэрлэж, хавдрын чиглэлээр гурван эмчийг Турк улсад туршлага судлуулахаар болов. Дашрамд дурдахад, иргэдийн дунд томуу, томуу төст өвчний тархалт өмнөх оны мөн үеийнхээс өндөр байгааг эмч мэргэжилтнүүд анхааруулж, гараа тогтмол угааж, амны хаалтаа зүүж, дархлаагаа дэмжихийг зөвлөж байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.