images

Элчин сайд Шэн Минжуан Улаанбаатар-Дархан чиглэлийн хурдны замтай танилцжээ

Б.Бадамзул

Анд нөхдийн мэдээ

2024-11-20


   Хятадаас Монгол улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Шэн Минжуан Дархан-Уул аймагт айлчилж Улаанбаатар-Дархан чиглэлийн хурдны замтай танилцан, цайны соёлыг сурталчлах арга хэмжээ зохион байгуулсан талаар "Xinhua" агентлаг мэдээллээ. Учир нь, Хятадын “Gezhouba Group International Engineering” компани тус хурдны замын тавдугаар хэсгийн замыг барьж дуусгасан бөгөөд манай улс замыг хүлээж авах л үлджээ. Харин “Tea for Harmony: Yaji Cultural Salon” арга хэмжээний үеэр төрөл бүрийн цай, цуглуулга, Хятадын цайны соёлын өвийг харуулах гэрэл зургийн үзэсгэлэн гаргасан байна. Энэ талаар Элчин сайд Шэн Минжуан “Цай бол нэгэн зэрэг уух зүйл, соёл хоёр мөн” гээд Монгол, Орос, Хятадыг холбосон Их цайны зам соёл болон бараа бүтээгдэхүүний солилцоонд чухал үүрэг гүйцэтгэсэн гэжээ.

Нүүр зурагт: Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замын суурь хучилт, 2023 оны 10 дугаар сард. Зам, тээврийн яам.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.