64 насандаа Амстердамаас Шанхай хүртэл дугуйгаар 156 хоног аялжээ
Анд нөхдийн мэдээ
2024-11-20
Нидерландын иргэн Олэ Боумэн Амстердамаас Шанхай хүртэл 156 өдөр унадаг дугуйгаар аялсан түүхээ “China Daily” сонинд ярьжээ. Өдгөө 64 настай тэрбээр түүхч, зохиолч, хэвлэн нийтлэгч, гэрэл зурагчин, үзэсгэлэн дэглэгч, багш, архитектурч нэгэн бөгөөд яг одоо Шанхай хотын Тоньжи их сургуулийн Архитектор, хот төлөвлөлтийн коллежийн профессор аж. Сүүлийн арван жил Хонконг, Шэнжэнд архитектор, хот төлөвлөлтийн чиглэлээр ажилласан тул төрөлх нутгаасаа суугуул нутаг хүртлээ 10756 км зам туулж 18 орны 500 гаруй түүхэн дурсгалт газрыг дайран адал явдалтай аялсан байна. Өнгөрөгч хоёрдугаар сарын эхээр Амстердамаас хөдөлсөн О.Боумэн замдаа Будда, Христ, Ислам, Бумбын шашинт улсуудыг дайран өнгөрснөө онцолжээ. Мөн 45 кг цүнхээ үүрээд, 18 кг дугуйгаа түрээд 300 гол гаталж, 100 гаруй уул давж, гурван цөл туулж, 16 өөр хэлт орны хилийг нэвтэрсэн юм. Тэрбээр өдөр бүр долоон цаг явж 120-130 км туулдаг байжээ. Мөн байгаа газраасаа долоо хоногт нэг удаа оюутнууддаа цахим хичээл орсон гэнэ. Замдаа халуун, хүйтэн, шуурга, хол зам, уул, үер, муу зам, хад асга, зэрлэг амьтан гээд олон хүнд сорилтой тулснаас хамгийн хэцүү нь өнгөрөгч тавдугаар сард Шинжааны Такламаканы цөлийн хуурай ширүүн, Фламин уулын хэт халууныг туулах байсан аж. Одоо О.Боумэн энэ аяллынхаа тухай ном бичих, буцаад зүүнээс баруун руу аялах зорилготой байгаагаа ярьжээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.