Хятад улс Төв Азиас 500 тэрбум шоо метр байгалийн хий авчээ
Анд нөхдийн мэдээ
2024-11-19
Төв Азийн орнуудаас Хятад хүртэл татсан хийн хоолойгоор 2009 оноос өнөөг хүртэлх хугацаанд 500 тэрбум шоо метр байгалийн хий дамжуулсан талаар “PipeChina West Pipeline” компани мэдээллээ. Хятад улс энэ 15 жилд 500 тэрбум м/куб байгалийн хий хэрэглэснээр стандарт нүүрсний хэрэглээг 666 сая тонноор, нүүрсхүчлийн давхар ислийн ялгарлыг 731 сая тонноор бууруулжээ. 1833 км үргэлжлэх энэ хийн хоолой нь Туркменистан, Узбекистаны хилээс эхлэн Узбекистан, Казахстанаар дайрч Шинжааны Хоргос хотод хүрдэг байна. Хятадад анхных болох энэ хоолой жилд 60 тэрбум шоо метр байгалийн хий дамжуулах хүчин чадалтай бөгөөд энэ шугамаар авсан хийг Хятадын 27 муж, өөртөө засах орон болон Хонконгийн, нийт 500 сая оршин суугч хэрэглэдэг гэнэ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.