"Miss Universe" тэмцээнд Данийн гоо бүсгүй анх удаа түрүүлэв
Анд нөхдийн мэдээ
2024-11-19
Дэлхийн гоо бүсгүй шалгаруулах 73 дахь удаагийн "Miss Universe 2024" тэмцээн Мексикийн Мехико хотод болж, тэргүүн байрыг Дани улсын мисс 21 настай Викториа Кьер Тэйлвиг хүртлээ. Тэмцээнд 120 орны төлөөлөгч оролцсон бөгөөд Дани улс анх удаа тэргүүн байр эзэлсэн нь энэ аж. Хоёрдугаар байрт Нигерийн гоо бүсгүй Чидима Адетшина, гуравдугаар байрт Мексикийн Мариа Фернанда Белтран шалгарсан байна. В.Тэйлвиг Данийн нийслэл Копенгаген хотод төрж өссөн, 16 настайгаасаа гоо сайхны чиглэлийн бизнес эрхэлж, бас бүжигчин хийдэг байжээ. Харин эдүгээ үнэт эдлэлийн салбарт ажиллаж байгаа тэрбээр амьтны эрхийг хамгаалах хөдөлгөөнд идэвхтэй оролцдог байна. Тэмцээний үеэр шүүгчид дэлхийн мисс хүнд байх ёстой чухал чанаруудын талаар асуухад В.Тилвиг "Дэлхийн мисс хүн бол өрөвдөх сэтгэлтэй, ямар ч сорилтыг давж чаддаг төгс төгөлдөрийн бэлгэ тэмдэг байх ёстой" хэмээн хариулсан байна. Энэ жилийн “Miss Universe” тэмцээнд насны хязгаарыг халж, 28-аас дээш насны, гэрлэсэн болон жирэмсэн эмэгтэйчүүд оролцох боломжтой болсон билээ. Үүний дагуу Мальта улсын гоо бүсгүй, 40 настай Беатрис Нжоя амжилттай оролцож финалд шалгарчээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.