images

Зураач Д.Цолмонгийн “Wind Horse” үзэсгэлэн АНУ-д гарна

Б.Бадамзул

Чихэнд чимэгтэй

2024-11-19


   Монгол улсаас АНУ-д суугаа Элчин сайдын яамнаас БНМАУ-ыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хуулиа баталсны 100 жилийн ойг тохиолдуулан зураач, арьсан урлаач Д.Цолмонгийн “Wind Horse” үзэсгэлэнг ирэх сарын 2-8-ны өдрүүдэд Вашингтон хот дахь Элчин сайдын яамны байранд гаргахаар боллоо. Зураач АНУ дахь анхны үзэсгэлэнгээ 2000 онд мөн л Монголын Элчин сайдын яамны байранд дэлгэж байжээ. 1989 онд Дүрслэх урлагийн сургуулийг төгсөж, 1999 онд АНУ-д очсон тэрбээр арьсан урлаач, зураачаар 25 жил ажиллаж байна. Д.Цолмон Америкийн алдарт зохиолч Марк Твений гэр музейг чимэглэх уралдаанд түрүүлж тус музейн ханын зургийг зурсан бөгөөд сүүлийн үед гол төлөв морины зураг зурж байгаа аж.

 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.